Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"АРХАНГАЙ ЗАЛУУС ЛИГ-2025" САГСАН БӨМБӨГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЛИГИЙН ТЭМЦЭЭНИЙ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ

2025-01-22

Цагдаагийн газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, архины зохисгүй хэрэглээ, хорт зуршлыг бууруулах, иргэд, олон нийтийг спортын зөв дадал зуршилд хөтлөх, уриалах зорилгоор "АРХИГҮЙ-АРХАНГАЙ" аяны хүрээнд "АРХАНГАЙ ЗАЛУУС ЛИГ-2025" сагсан бөмбөгийн аварга шалгаруулах лигийн тэмцээнийг "Залуус бидний сонголт спирт биш спорт" уриатайгаар энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 45 хоногийн хугацаатай зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Гомбодорж, агентлаг, байгууллагуудын удирдлагууд болон оролцогч 14 багийн 160 гаруй тамирчид, хөгжөөн дэмжигч иргэд оролцлоо.
Цагдаагийн газраас нээлтийн арга хэмжээний үед хамтран ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд “ТАЛАРХАЛ” гардуулж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр аяны хүрээнд бэлтгэсэн сэрэмжлүүлэг, постер, зураг авхуулах хүрээтэй самбар, уриалаг самбар зэргийг тамирчид хөгжөөн дэмжигчдийн дунд аялуулж, “Залуусын сонголт спирт биш спорт” гэсэн бичиглэлтэй лого бүхий цэвэр усыг тарааж ажиллав.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 56
54 / 96%
2 / 4%