Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн боллоо

2025-01-24

Аймгийн Засаг даргын тамгын газраас удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулав. Тус зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, агентлаг, хэлтсийн дарга нар, 19 сумын удирдлагууд оролцов.
Аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд оролцсон бөгөөд тус хуралдааны талаар зөвлөгөөнд оролцогчдод мэдээлэл өгөв.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 56
54 / 96%
2 / 4%