Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Монгол УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Э.Болормаа нар Ховд аймагт ажиллаж байна.

2025-02-05

Өнөөдөр /2025.02.05/ аймгийн төв Жаргалант сумын иргэдтэй уулзлаа. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан уулзалтын үеэр:
"Энэ оны төсөвт баруун бүсийн 5 аймагт нийт 115 төсөлд 349,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг тусгаад байна. Тухайлбал, Ховд аймгийн 9 суманд гэр хорооллын цэвэр, бохир усны шугам сүлжээ, бохир усны гол магистрал шугамын 2-р ээлж, “Шинэ Ховд” үйлдвэрлэл технологийн паркийн бүтээн байгуулалт зэргийн хөрөнгө оруулалтыг багтаалаа.
🏭 УИХ-аас 30 жил гацсан мега төслүүдийн чөдрийг тайлсны нэг нь Ховд аймгийн Эрдэнэбүрэнгийн 90 кВт-ын УЦС юм. Баруун бүс эрчим хүчний төвлөрсөн төв болох зорилгын хүрээнд тус УЦС ашиглалтад орсноор дан ганц Ховд аймаг гэлтгүй бүс нутагтаа эрчим хүчний хүндрэлгүй болох боломжтой.
🏦 Иргэдийн зүгээс банкны зээлийн хүүг бууруулах саналыг их хөндөж байна. Цалингийн зээл, малчны зээл, ипотекийн зээл хамгийн эрсдэл багатай зээлд тооцогддог ч арилжааны банкууд эрсдэлийг эдгээр хэрэглээний зээлэнд тооцож байгаа нь иргэдэд ачаа үүрүүлж буйг ярьлаа. Тиймээс УИХ-ын хаврын чуулганаар арилжааны банкны үйл ажиллагаатай холбоотой хууль, хуулийн хэрэгжилт зэрэгт хяналт тавьж, зээлийн хүүг бууруулах алхам хийхээр зорьж байна. Өөрөөр хэлбэл арилжааны банкны тухай хуульд хэрэглэгч, зээлдэгчийн эрх ашгийг хангах болно. Иргэдэд дарамт бус боломж олгодог хууль, эрх зүйн шинэчлэлийг хийнэ." гэдгийг онцоллоо.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 54
52 / 96%
2 / 4%