Монгол улсын 5 дахь ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга болон УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, Д.Жаргалсайхан нар "Хөх Монголын Хөх Туг" аяны хүрээнд баруун аймгуудад ажиллаж байгаа юм. Өнөөдөр (2025.01.06) Ховд аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, Монголын стратегийн ордууд, баялгийн сангийн ач холбогдлын талаар танилцуулж, санал солилцлоо.


Одоогийн байдлаар 16 орд стратегийн статустай байгаа бол, 2007 онд батлагдсан УИХ-ын 27 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий 39 орд нэмэгдэх боломжтой. Ингэснээр нийт 55 стратегийн ордтой болж, улсын баялгийн сан илүү өгөөжтэй болох нөхцөл бүрдэнэ.

Стратегийн ордуудаас орж ирэх орлогыг зөв удирдвал, боловсрол, эрүүл мэнд, орон сууц зэрэг салбарт бодитой хөрөнгө оруулалт хийх боломжтой.

Энэ үеэр "Байгалийн баялгийн 34-50 хувийг иргэн бүрд” хүргэх боломж байгаа талаар танилцуулж, иргэдийн санал хүсэлтийг авав.