Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Баянцагаан сумын ЕБС, “Бүжин” цэцэрлэг, ЭМТ, Музейн үйл ажиллагаатай танилцлаа.

2025-02-10

 
Төв аймгийн Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургууль нь Одоогийн байдлаар 29 албан хаагчтай 9 бүлэгт 165 орчим сурагчтайгаар хичээл сургуулийн үйл ажиллагаа явуулж байна. Сургуулийн барилга 320 хүүхдийн суудалтай хэдий ч 160 орчим хүүхэд суралцдаг нь ашиггүй талбай ихтэй, түүний халаалтын зардлын асуудал хүндрэлтэй байна. Мөн тухайн барилга нь 1987 онд ашиглалтад орсон цагаас хойш их засвар хийгдээгүйн улмаас дулааны алдагдал их байгааг багш ажилчид уламжиллаа.
Сургууль өндөр хурдны интернэт орчинд бүрэн холбогдож, багш сурагчдын цахим орчинд сурч, боловсрох орчин нөхцөлөөр хангаджээ.
Ажлын хэсгийг ажиллах үеэр 2025 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ариун цэврийн байгууламжийн засварын ажил хийгдэж байлаа.
Мөн сумын цэцэрлэг, ЭМТ-ийн үйл ажиллагаатай танилцах явцад дулааны асуудал сумын хэмжээнд хангалттай бус байгаа нь илт байв. Иймд сумын уурын зуухны үйл ажиллагааны хэвийн байдал, нүүрсний чанар, татан авалтад анхаарал хандуулахыг сумын удирдлагуудад үүрэг өглөө.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%