Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛОН ЗОХИОН БАЙГУУЛДАГ “ЦАГААН САР-2025” ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2025-02-14

Монгол Улсын Засгийн газраас бүсчлэн хөгжүүлэх, бүчсилсэн хөгжлийн бодлогыг батлан улс орон даяар хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Энэ хүрээнд манай аймгийг "Хөдөө аж ахуйн төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлэхээр шийдвэрлэсэн.
Энэхүү бодлого хөтөлбөрийн хүрээнд аймгийн Нутгийн өөрөө удирдах болон Засаг захиргааны байгууллагууд Төв сайхан нутгийн ажилсаг хөдөлмөрч малчид, тариаланчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид бүтээгдэхүүнээ олон түмэндээ сурталчлан, үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд шууд худалдан борлуулж, зах зээлийг тэлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломжийг бий болгосон үзэсгэлэн худалдааг 20 дахь жилдээ зохион байгуулж байна.
“Цагаан сар” үзэсгэлэн худалдаа нь хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн арга хэмжээний нэг болж чадсан бөгөөд үйлдвэрлэл эрхлэгч, худалдан авагчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ болон өргөжин тэлсээр байна.
Энэ жилийн үзэсгэлэнд урьдын жилүүдээс илүү өргөн хүрээнд буюу 46 аж ахуйн нэгж, 40 хоршоо, 204 иргэн 70 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна. Үзэсгэлэн 2-р сарын 14, 15, 16-ний өдрүүдэд үргэлжилнэ.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%