Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОРХОН СУМЫН БЭЛЭНДАЛАЙ 2 ДУГААР БАГИЙН МАЛЧИН ГАРВУУГИЙН МӨНХТӨМӨР “УЛСЫН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО

2025-02-26

Сар шинийн босгон дээр Сэлэнгэ аймгийн Орхон сумаас Улсын аварга малчин шинээр төрж шагналыг ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, аймгийн ХХААГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Цэнгэлсайхан нар гардуулан өглөө.
Г.Мөнхтөмөр нь 1994 оноос хойш 30 гаруй жил мал маллаж байна.
Тэрээр Сэлэнгэ үүлдрийн үхрийг дагнан өсгөж байгаа бөгөөд 2013 оноос эхлэн бусад аймаг сумуудад үржлийн чиглэлээр бухан тугал болон охин тугал бяруу, тугалтай үнээг нийлүүлж малчин өрхүүдийн малын ашиг шим гарцыг нэмэгдүүлэхэд туслалцаа үзүүлсээр ирсэн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 54
52 / 96%
2 / 4%