Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТРАКТОР-КОМБАЙНЧ НАМХАЙН МИХЛАЙД “АЛТАН ГАДАС” ОДОН ГАРДУУЛЛАА

2025-03-06

Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэн Намхайн Михлайн газар тариалангийн салбарт 50 гаруй жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 26 дугаар Зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Бат-Орхон өнөөдөр /2025-03-06/ гардуулан өглөө.

Н.Михлай нь 1975 оноос одоог хүртэл газар тариалангийн салбарт халуунд халшралгүй, хүйтэнд зутралгүй залуу идэр наснаасаа өнөөдрийг хүртэл 50 гаруй жил тасралтгүй ажиллаж, хүн амыг гурил тэжээлээр хангах нөр их үйлсэд хүчин зүтгэжээ.

Н.Михлай нас сүүдэр хэдий 70 гарсан ч сүүлийн 10 гаруй жил М.Цанлиг захиралтай “Тариатын буудай” ХХК-д Трактор-комбайнчаар ажиллан, улс орныхоо үр тариа, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн төлөө өөрийн хүч чадал, хөдөлмөр зүтгэлээ дайчлан ажиллахын зэрэгцээ газар тариалангийн салбарт залуу боловсон хүчнийг бэлтгэн дадлагажуулсаар ирсэн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 54
52 / 96%
2 / 4%