Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СЭРГЭЛЭН СУМЫН ИРГЭД, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗАЖ БАЙНА

2025-03-20

Аймгийн ИТХ-аас зохион байгуулж буй "Иргэдээ сонсъё-2025" уулзалт арга хэмжээ Сэргэлэн суманд үргэлжилж байна.
Төв аймгийн ууган сумдын нэг Сэргэлэн сум нь 1924 онд Шархайн хөндийн эх "Сэргэлэн толгой" хэмээх газар анх байгуулагдаж, 101 жилийн түүхийг бүтээжээ.
Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт өдгөө Олон улсын нисэх онгоцны буудал, салхин цахилгаан станц, Таван толгойн түлшний үйлдвэр зэрэг улсын хэмжээний томоохон бүтээн байгуулалтууд үйл ажиллагаа явуулахаас гадна нисэх онгоцны буудлын шинэ дагуул хот, Майдар сити, Манзушир шашин соёлын цогцолбор болон Богдхан шинэ төмөр замын зангилааг хамарсан эдийн засгийн чөлөөт бүс бий болгох, Бүсчилсэн хөгжлийн төслүүд хэрэгжих нөхцөл хангагдаад байна.
Энэхүү бодлого хөтөлбөрийн хүрээнд Сэргэлэн суманд "Үйлдвэр технологийн парк байгуулах, хөшгийн хөндийн чөлөөт бүсийг тушиглэн ачаа тээвэр, барилгын материалын логистикийн төв байгуулах зэрэг бүтээн байгуулалтуудыг хийж хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусган аймгийн ИТХ-аас батлаад байна.
“Иргэдээ сонсъё” уулзалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд хэлсэн үгэндээ иргэдээс гарсан санал санаачлагыг нэгтгэн орон нутгийн хөгжлийг дэмжихүйц саналд тулгуурлан холбогдох бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа илэрхийллээ.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%