Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЗҮҮН БҮСИЙН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРУУДЫН УУЛЗАЛТ, ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

2025-06-17

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар болон зүүн бүсийн Говьсүмбэр, Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга, удирдлага, албан хаагчдын уулзалт, зөвлөгөөн Өмнөговь аймагт зохион байгуулагдлаа.
“Төрийн болон орон нутгийн өмчийн тухай” хуульд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн өмчийн зүйлсийг хүн амаа төлөөлөн өмчлөгч нь байна гэж заасан бөгөөд энэ хүрээнд аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх уг зөвлөгөөнд оролцож, аймгийн ИТХ-аас орон нутгийн өмчийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, үйл ажиллагааны талаарх мэдээлэл өглөө.
Мөн тус уулзалт, зөвлөгөөнөөр аймгуудын Орон нутгийн өмчийн газрын албан хаагчид харилцан туршлага солилцож, тулгамдаж буй асуудлаа хэлэлцлээ.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 58
54 / 93%
4 / 7%