Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДЭЛХИЙН ЦУСНЫ ДОНОРЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ТӨВ АЙМГИЙН ХҮНДЭТ ДОНОРУУДАА АЛДАРШУУЛЛАА .

2025-06-13

 
Аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлгээс “Цусны донор”-ын өдрийг тохиолдуулан Цусны байнгын доноруудаа алдаршуулах, “Хүндэт донор”-ын шагнал гардуулах арга хэмжээг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд “Манай орны хувьд байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, осол гэмтэл болон хүнд өвчин, хувь хүний санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан олон зуун өвчтөнд цус сэлбэх шаардлага цаг, минут тутамд гарч байдаг. Иймд таны хандивласан цусны дусал бүр хэн нэгэнд амьдралын хоёр дахь боломж олгож байдаг билээ” гэж хэллээ.
Мөн “Хүндэт донорууд”-аас эрүүл мэндийн салбарын үйлчилгээг дараалалд зогсохгүйгээр авах санал гаргаж, аймгийн ЭМГ, аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд тус асуудлыг газар дээр нь шийдвэрлэж “Хүндэт донор”-уудыг тусгай карт гарган үйлчилгээ авах нөхцөл боломжоор хангахаа илэрхийллээ.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 58
54 / 93%
4 / 7%