Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

БНСУ-ЫН КЁНГИ АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

2025-08-26

БНСУ-ын Кёнги аймгийн иргэдийн Хурлын төлөөлөгчид болон ОБГ-ын дарга, мэргэжилтнүүдийг аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодорж, Онцгой байдлын газрын дарга Д.Цэрэндорж хүлээн авч уулзлаа.
Өмнөх жилүүдэд БНСУ-ын Кёнги аймгаас хамтын ажиллагааны хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Хотонт, Цэнхэр сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээний зориулалттай автомашиныг тусламжаар өгч байсан.
Энэ удаа аймгийн ОБГ-т гал унтраах автомашин, Эрдэнэмандал сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн автомашиныг тус тус өгөхөөр болж, батламжийг аймгийн ИТХ-ын дарга П.Гомбодоржид гардуулан өгөв.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 2
2 / 100%
0 / 0%