Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

2025-09-22

Цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, хэлэлцүүлгийг аймгийн ГХУСАЗСЗөвлөл, аймгийн Цагдаагийн газар, Архангай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс хамтран сумын засаг даргын Тамгын газар, эрх зүйн мэргэжилтэн, сургуулийн нийгмийн ажилтан, мэдээлэл технологийн багш нарт зохион байгуулж байна.
Монгол Улсын Засгийн газраас “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх V-р аян” улс даяар эхэлсэнтэй холбогдуулан төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, төр, иргэн хоорондын мэдээлэл солилцоог сайжруулах цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Ингэснээр төрийн албан хаагчид цахим үйлчилгээг хүн хуулийн этгээдэд хүргэх чадвар сайжирч, төрийн үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэх юм. Мөн төрийн албан хаагчид өөрийн болон байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангах ур чадварыг эзэмших, тоног төхөөрөмж хэрэглээний программ, системүүдийг өдөр тутмын ажилдаа зөв ашиглаж сурах, зааварчилгаа өгөх чадвартай болох юм.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 55
51 / 93%
4 / 7%