Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2025-10-06

Аймгийн ИТХ-ын Хүний эрх, өргөдөл гомдлын хорооны 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу аймгийн хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
Аймгийн ИТХ-ын Хүний эрх, өргөдөл гомдлын Хорооноос Төв аймаг дахь анхан шатны шүүх, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар зэрэг төрийн болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын 2025 оны 3-р улирлын үйл ажиллагаатай танилцаж, Төв аймгийн 2025 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцлаа.
Ажлын хэсэгт Хүний эрх, өргөдөл гомдлын хорооны дарга Б.Жигмэддорж, гишүүн Д.Мягмардорж, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар хорооны нарийн бичгийн дарга Д.Баасандорж, Ажлын албаны бүрэлдэхүүнтэй ажиллаж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах явцад удирдлагуудаас гарсан санал хүсэлтийг хорооны хурлаар хэлэлцүүлэх, аймгийн ИТХ-ын даргад танилцуулан, аймгийн Засаг даргад уламжлах, чиглэл хүргүүлэх ажлуудыг зохион байгуулах юм.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%