Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ТЕЛЕ КАМЕРЫН ХЯНАЛТЫН ДЭД ТӨВТЭЙ ТАНИЛЦЛАА

2025-10-24

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Н.Энхболдоор ахлуулсан Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, аймгийн ЗДТГ-ын холбогдох албан хаагчид 2025.10.23-ны өдөр Дархан-Уул аймагт ажиллаж, салбар зөвлөлийн 2025 оны шинэлэг ажил, арга хэмжээ, Теле камерын хяналтын дэд төвтэй танилцаж, туршлага судлалаа.
Дархан-Уул аймгийн “Теле хяналтын камерын дэд төв” нь:
📡 241 м² талбай бүхий тус төвд хурлын, серверийн, цахим уулзалтын, хяналтын болон амрах өрөө багтсан бөгөөд нэгэн зэрэг 500+ камер хянах хүчин чадалтай.
🎥 Аймгийн “Ногоон бүс” төслийн 308 камер холбогдож, цаашид ААНБ-ын гаднах камеруудыг өргөжүүлэх.
⛳️ Ингэснээр зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, иргэдийн аюулгүй, тайван орчныг бүрдүүлэх чухал дэвшил болж байгааг албаны хүмүүс онцолж байна.
Төв аймагт телекамерын хяналтын дэд төв байгуулах, дэвшилтэд технологи бүхий камержуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлэх зорилготой байна.
Уулзалтын үеэр Төв аймаг, Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд албан уулзалт хийж, орон нутагт үйлдэгдэж буй гэмт хэргийн шалтгаан нөхцлийн талаар хэлэлцэж, хамтран ажиллах талаар харилцан санал солилцлоо.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%