Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ” СЭТГЭЛ ЗҮЙН МЕНТОР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

2025-11-04

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар Зөвлөл, Дэлхийн зөн ОУ-ын байгууллага Төв орон нутгийн хөтөлбөр болон “Гэрэлт Ирээдүй” сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран сумдын нийгмийн ажилтнуудад “Нийгмийн ажилтныг чадавхжуулах” сэтгэл зүйн ментор сургалтыг 11-р сарын 03-04-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтыг нээж аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Н.Энхболд үг хэллээ. Нээлтийн үгэнд: Гэр бүлийн орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэлд өртсөн, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, тэдний гэр бүлтэй ажиллахад урьдчилан сэргийлэх, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг үр дүнтэй үзүүлэхэд нийгмийн ажилтнуудыг үе шаттай мэргэшүүлэх хэрэгцээ шаардлага байгааг онцоллоо.
Сургалтаар сэтгэл зүйн анхан шатны үнэлгээ хийх, зөвлөгөө өгөх арга зүйг олгохын сацуу
🎀Ээнэгшлийн үндсэн ойлголт ба түүний төрлүүд,
🎀Ажлын талбар дахь сэтгэцийн эрүү мэнд,
🎀Сэтгэл зүйн анхан шатны оношилгоо хийх арга барил, сэтгэл хөдлөлийн ач холбогдол, үүрэг
🎀Гэмт хэргийн хохирогч хүүхэд, гэр бүлтэй ажиллах арга зүй
🎀Үйлчлүүлэгчэд анхан шатны тусламж үзүүлэхэд сэтгэл заслын үндсэн техникүүдийг ашиглах нь зэрэг сэдвүүдээр мэргэжлийн багш нар сургалт, мэдээлэл өглөө.
Сургалтад 15 сумын 20 хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан хамрагдаж байна.

АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 1
1 / 100%
0 / 0%