Аймгийн ИТХ-ын зөвлөл 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаж ээлжит VIII хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн 10.00 цагт хуралдуулах тов тогтсон. Хуралдаантай холбогдуулан аймгийн ИТХ-ын хороод дараах асуудлаар хуралдаж дүгнэлт гаргалаа.
1. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны тайлан, мэдээлэл
2. Аймгийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай
3. Аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 2025 оны хэрэгжилтийн тухай
4. Архангай аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай
5. Архангай аймагт үндэсний аюулгүй байдлыг хангах асуудлаар баримтлах бодлогын тухай
6. Архангай аймгийн хэмжээнд үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий орон тооны бус байнгын ажлын хэсэг байгуулж, ажиллах журмыг батлах тухай
7.Орон нутгийн зэрэглэлтэй Цэцэрлэг хотын эдэлбэр газрын хил зааг, хэмжээ, солбицлыг тогтоох тухай
8.Архангай аймгийн “бэлчээр ашиглах, хамгаалах журам” батлах тухай
9.2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, Монгол Улсын иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг батлах тухай
10. Орон нутгийн өмчийн тухай
11.Аймгийн орон нутгийн 2026 оны төсөв батлах тухай
12. 2026 онд цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах иргэдийн тоо батлах тухай
