Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ 7 ДУГААР ХУРАЛДААН ХУРАЛДЛАА

2025-11-28

Аймгийн ИТХ-ын Зөвлөлийн ээлжит 7-р хуралдаан 11-р сарын 28-нд 100 хувийн ирцтэй хуралдлаа.
Хурлаар 14 асуудал хэлэлцэн холбогдох хороодод шилжүүлэв.
Үүнд:
☑️Аймгийн 2026 оны төсөв батлах тухай
☑️Орон нутгийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн санхүүгийн тайлан, статистик мэдээ нэгтгэн хөрөнгийн дүнг батлах тухай
☑️Хөрөнгө шийдвэрлэх тухай асуудлыг Хурлын Төсөв санхүү, эдийн засгийн хөгжлийн хороонд шилжүүллээ.
☑️2025 онд иргэнд өмчлүүлэх газрын төлөвлөгөөний биелэлт, 2026 онд өмчлүүлэх газрын хэмжээ байршил, зориулалт тогтоож санал уламжлах тухай
☑️2026 онд ойн сангаас бэлтгэх модны хэмжээ, хуваарь батлах тухай асуудлыг Хурлын Газрын харилцаа, байгаль орчны хороонд шилжүүллээ.
☑️Олон нийтийн цагдаагийн ажилтны орон тоог тогтоох тухай
☑️Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолын хэрэгжилтийн тухай
☑️Гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай танилцуулга мэдээлэл
☑️Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай-(“Мал эмнэлгийн дархлаажуулалтын үйлчилгээний хөлсний тарифыг шинэчлэн батлах тухай” 2025 оны 09-р сарын 17-ны өдрийн Тавдугаар Хуралдааны 32 дугаар тогтоол)
☑️Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай-(Аймгийн ИТХ-ын 2024 оны 07-дугаар сарын 01-ний өдрийн XX хуралдааны 07 дугаар тогтоол Заамар сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тодотгол, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай)
☑️Сүм хийдийн зөвшөөрөл хүссэн тухай
☑️Аймгийн ИТХ-ын 2025 оны тайланд дүгнэлт өгөх тухай асуудлуудыг Хурлын Хүний эрх, нутгийн удирдлагын хороонд хороонд шилжүүллээ.
☑️Аймгийн Боловсролын салбарын дунд хугацааны стратеги төлөвлөгөө батлах тухай асуудал Хурлын Нийгмийн бодлого, цахим хөгжлийн хороонд шилжүүлэв.
📍Аймгийн ИТХ-ын ээлжит долоодугаар хуралдааныг 2025 оны 12-р сарын 05-ны өдөр хуралдахаар тов тогтоолоо.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%