Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалт орлоо

2025-12-11

Аймгийн ИТХ-ын Ажлын албанаас албан хаагчдад зориулж авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж ирсэн.
Ажлын албанаас Төв аймгийн хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын албан хаагчдад “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг 12-р сарын 9-10-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Авлигын нийгэмд учруулах хор хөнөөл, авлига өгөх, авах гэмт хэргийн тухай болон авлигын эсрэг эрх зүйн актууд, албан тушаалтанд тавигдах 12 хориглолт, хязгаарлалтыг таниулан тайлбарлаж, ажилтан, албан хаагчидтай харилцан ярилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Сургалтыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Хууль эрх зүй, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга А.Батцэцэг, ахлах мэргэжилтэн А.Батзаяа нар орлоо.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%