Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"NEAR ОЛОН УЛСЫН ФОРУМ-2025" СОЛОНГОС УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2025-12-16

NEAR-ын холбооны улс орнуудын ИТХ-ын хамтын ажиллагааг бэхжүүлж, үйл ажиллагаа өргөжүүлэх 13 дахь удаагийн форум Бүгд найрамдах Солонгос улсын Генсанбүг мужид зохион байгуулагдлаа.
Форумд 6 улс орны 96 зочид төлөөлөгч оролцсон байна. Монгол Улсаас аймаг нийслэлийн 18 төлөөлөгч оролцсоноос Төв аймгийг төлөөлөн аймгийн ИТХ-ын Төлөөлөгч О.Цэрэнбаатар, Ажлын албаны мэргэжилтэн Л.Алдар нар оролцлоо.
NEAR бол Зүүн хойд Азийн 6 улсын засаг захиргааны томхон нэгж өөрөөр хэлбэл муж, аймаг, бие даасан хотын гишүүнчлэлтэй орон нутгуудын харилцаа, хамтын ажиллагааны байгууллага юм. 1996 оны 9 сард байгуулагдсанаас хойш Монгол, Орос, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Хятад, Япон 6 орны 82 орон нутаг гишүүнээр элссэн бөгөөд Зүүн хойд Азийн 700 сая хүн амыг хамрах ба 5 ажиглагч орон нутаг, олон улсын 3 байгууллага (AER, R20, ICLEI)-тай түншлэлийн харилцаа тогтоон хамтран ажиллаж байна.
Энэ удаагийн Форумаар Зүүн хойд Азийн улс орнуудын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлуудын хамтын ажиллагааг манлайлан өргөжүүлэх талаар илтгэл мэдээлэл солилцлоо.
Мөн Форумын хүрээнд зохион байгуулсан ИТХ-ын төлөөлөгчид, мөн 1:1 уулзалтаар дамжуулан гишүүн орон нутгуудын олон талт болон хоёр талт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, эрс өөрчлөгдөж буй Зүүн хойд Азийн улс төрийн нөхцөл байдалд орон нутгийн ИТХ-ын түвшний үүрэг болон хамтын ажиллагааны арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Форумд оролцсон улс орнуудын төлөөлөгчид Гёнжү хотод байрлах Донгун ордон ба Вольжи цөөрөм, Экспо цэцэрлэгт хүрээлэн зэрэг түүх, соёлын дурсгалт газруудтай танилцан, APEC-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байсан Гёнжү хотын түүхэн өв, үзэсгэлэн байгалтай танилцлаа.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%