Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ ЭЭЛЖИТ АНХДУГААР ХУРАЛДААН 3-Р САРЫН 11-НД ХУРАЛДЛАА.

2026-03-12

Хуралдаанаар Салбар Зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг 13 зорилт 50 хэрэгжүүлэх арга хэмжээтэйгээр баталлаа.
📌2026 онд Зөвлөлөөс Төв аймгийн нутаг дэвсгэрт зонхилон үйлдэгдэж буй хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг зэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цогц арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөлөө.
📌Мөн энэ онд Төвийн бүсийн аймгуудын нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудтай хамтран ажиллах, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөлөө.
📌Төв аймгийн 27 сумын Гэмт хэргээс урьдчилан ажлыг зохицуулах салбар зөвлөл тус бүрт 1,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлж, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих ажлуудыг төлөвлөн баталлаа.
📌Тус хуралдаанаар Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, хуулийн этгээдүүд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлэх орон тооны бус ажилтныг томилон ажиллуулах шийдвэрийг гаргалаа.
Энэхүү шийдвэрийг баталснаар Төв аймгийн хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын цар хүрээ нэмэгдэж, ажил эрчимжих талаар Салбар зөвлөлийн гишүүд санал солилцлоо.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%