Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ц.ЭНХБАТ АГСНЫ НЭРЭМЖИТ “ЭНХ МЭНДИЙН ХАРВАА” НААДАМ ТӨВ АЙМАГТ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2026-03-16

Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн, ОХУ-ын Буриад улсын соёлын гавъяат зүтгэлтэн, Монголын шагайн харвааны холбооны ерөнхийлөгч агсан, Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер, төр нийгмийн нэр зүтгэлтэн Цэдэвдоржийн Энхбатын нэрэмжит “Энх мэндийн харваа-2026” шагайн харваа Төв аймгийн Зуунмод хотноо 3-р сарын 14-15-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Арга хэмжээний нээлтэд эх орныхоо хөгжил цэцэглэлт бүтээн байгуулалт ирээдүй хойчийнхоо сайн сайхны төлөө авъяас чадвар, залуу нас хөдөлмөр зүтгэлээ зориулсан эрхэм хүмүүний найз нөхөд, хамтран зүтгэгчид хүрэлцэн ирж, хүндэтгэлийн үг хэллээ.
Нээлтэд: Аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд
Аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал
Монгол Улсын Үндэсний шагайн харвааны холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Энхбат агсны ээж Д.Сэр-Од, гэргий Э. Лхагвацэнд, үр хүүхдүүд, ах дүү нар.
Аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар
Аймгийн Засаг даргын зөвлөх Б.Отгонбаяр
ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма
ЗДТГ-ын дарга С.Цогбаяр, хэлтэс агентлагийн дарга нар
Тэргүүн комиссар Х.Энхжаргал
Барилга хөгжлийн төвийн захирал Д.Мөнхбаатар
Төв аймгийн морин спорт уяачдын холбооны тэргүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Ч.Сарангэрэл нар болон бусад хүндэт зочид хүрэлцэн ирж оролцлоо.
Хүндэтгэлийн арга хэмжээгээр Төв аймгийн Нутгийн удирдлагын байгууллагын нэрийн өмнөөс Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэж яваа Монгол Улсын Үндэсний шагайн харвааны холбоо, Ц.Энхбат агсны нэрэмжит “Хийморь сан”-ийн удирдах Зөвлөл, түүний гэр бүлд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зүйлс гардууллаа.
Мөн нээлтийн арга хэмжээнд Үндэсний их спорт шагайн харвааны төрөл “Энх мэндийн харваа” тэмцээнийг олон жил амжилттай зохион байгуулж, улс, бүсийн наадамд амжилттай оролцсон харваачдад аймгийн ИТХ, аймгийн Засаг даргын шагналыг гардууллаа.
Нээлтэд “Монгол туургатан” театрын уран бүтээлчид мэндчилгээ дэвшүүлэн ая дууны дээжсээсээ толилуулав.
Ц.Энхбат агсны ажил, амьдралын талаар үзэсгэлэн дэлгэж, хуран цугласан олны сэтгэл хөдөлсөн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж байлаа.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%