Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"МОНГОЛ ЦЭРГИЙН ӨДӨР"-т ЗОРИУЛСАН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

2026-03-17

Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ой, Монгол Улсад Хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ойн баярын хурлыг “Монгол туургатан театр”-ын их танхимд зохион байгууллаа.
Баярын хуралд аймгийн ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг даргын орлогч Б.Батбаатар, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлага, алба хаагчид, генерал офицерууд, ахмад дайчид оролцлоо. Баярын хурлын арга хэмжээг нээж БНМАУ-ын маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит, Сүхбаатарын болон Байлдааны гавьяаны улаан тугийн одонт, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн захирагч, Зуунмод цэргийн хүрээний захирагч, Хурандаа Ш.Гантулга нээж үг хэлэв.
Энэ үеэр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны түүхт 105 жилийн ойг тохиолдуулан Зэвсэгт хүчин болон Хилийн цэрэгт алба хааж байгаа түрүүч, байлдагчдын дунд зарласан “Аав ээждээ илгээх захидал”-ын уралдааны шилдгүүдэд шагнал гардуулсан юм.
Мөн эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа алба хаагчдыг төрийн дээд шагнал, аймгийн болон салбарын шагналаар шагналаа.

УИХ-аар 2025 оны 1-р сарын 10 ны өдөр батласан засгийн газраас өргөн барьсан уран олборлох гэрээний төслийг дэмжин батласан тогтоолыг хүчингүй болгох талаар саналаа өгнө үү.

санал өгсөн: 142
127 / 89%
15 / 11%