Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Орон нутгийн хөгжилд хүүхэд залуучуудын оролцоог дэмжих нь " нээлттэй хэлэлцүүлэг болно

2014-12-14

Аймгийн ИТХ-ын дэргэдэх ИРГЭНИЙ ТАНХИМ, аймгийн ЗДТГ-ын ХБХэлтэс, аймгийн ЗДТГ-ын ТЗУХэлтэс хамтран 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр “ОРОН НУТГИЙН ХӨГЖИЛД ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦООГ ДЭМЖИХ НЬ” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах тул ААНБ, иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Нээлттэй хэлэлцүүлэг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 15.00 цагт аймгийн Залуучууд театрын дугуй зааланд болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 7037-0199 дугаарын утаснаас тодруулна уу.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%