Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

2014-12-17

        2014 оны 12 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Батширээт суманд ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг өргөн тэмдэглэж өнгөрүүллээ.  Баярын нээлтийн арга хэмжээнд зориулсан хуралд Сумын хошой Алтангадас одонт Ардчилсан намын дарга Г.Ганцогт илтгэл тавьж, орон нутагт ардчилсан хөдөлгөөнийг санаачлан, идэвхийлэн оролцож явсан ахмад гишүүд болох П.Эрдэнэбаяр, Н.Ганболд, Ж.Дамба нар дурсамжаасаа хуваалцлаа. мөн энэхүү баярт зориулсан спортын олон арга хэмжээнүүд зохион байгуулагдсанаас гар бөмбөгийн тэмцээнд эрэгтэй төрөлд 3 баг оролцсоноос Д.Жаргалсайхан ахлагчтай баг 1-р байр, А.Хэрлэнтооно ахлагчтай баг 2-р байр, эмэгтэй төрөлд 5 баг оролцсоноос Ч.Мөнхтуяа ахлагчтай баг 1-р байр, ЕБС-ын Хүүхдүүдийн баг 2-р байр тус тус эзэлсэн байна.
     ЕБС-ын сурагчдын дунд "Ардчилал миний нүдээр" сэдэвт зохион бичлэгийн уралдаан зохион байгуулж 1-р байр Б.Энхтуул, 2-р байр Б.Дэлгэрцэцэг, 3-р байр Ж.Мөнгөнзул, тусгай байрт Б.Болорчимэг нар тус тус шалгарсан бөгөөд  сумын ИТХурлаас шагналыг гардуулсан байна.
    Буриад үндэстний өв соёлоо хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор ИТХ-ын ивээл дор  "Буриад бөхийн барилдаан"-ыг  жил бүр зохион байгуулж байхаар болсон бөгөөд энэ удаагийн барилдаанд Аймаг, сумын цолтой 6 бөх тойргоор барилдаж
1-р байр - с/з Г.Бадрах /Батширээт сум/
2-р байр - а/з Б.Баярмагнай /Биндэр сум/
3-р байр - с/з Б.Тулга /Батширээт сум/
4-р байр - с/з Х.Амарзаяа /Биндэр сум/
5-р байр - с/н З.Тамирхүү /Биндэр сум/
6-р байр - с/н Д.Нямсүрэн /Батширээт сум/ нар тус тус шалгарсан байна.Ардчилсан хувьсгалын 25 жилийн баярын арга хэмжээний хаалтанд зориулсан үндэсний бөхийн барилдаан болсон бөгөөд с/з Г.Бадрах түрүүлж, с/з Х.Амарзаяа үзүүрлэсэн байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%