Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын ажлын хороодууд хуралдаж байна

2014-12-17

2014 онд хийж бүтээсэн ажлуудынхаа алдаа оноо, олол амжилтаа дүгнэн хэлэлцэх оны сүлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааныг 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хуралдахаар товлогдсонтой холбогдуулах хэлэлцэх асуудлаа ИТХ-ын дэргэдэх холбогдох хороодуудаар оруулан хэлэлцүүлж байна.
          Батширээс сумын ИТХ-ын дэргэд:
1. Дэд бүтэц, төсөв санхүү, эдийн засгийн бодлого, үйлдвэрлэлийн ажлын хороо
         - 2015 оны орон нутгийн төсөв
         - 2015 оны ОНХСангийн хөрөнгийн төсөв
         - 2014 оны үндсэн чиглэлийн биелэлт, 2015 оны үндсэн чиглэлийн зорилтыг батлах тухай
2. Нийгмийн бодлого, төрийн байгуулалтын ажлын хороо
         - Сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрийн  биелэлтийг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх
         - гудамж талбайн нэршлийг батлах тухай
         - "Ёохор" үндэсний хөтөлбөр батлах тухай
3. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал, хүнс ХАА-н хөгжлийн бодлогын ажлын хороо
         - 2014 оны мод бэлтгэлийн гүйцэтгэлийн тайлан хэлэлцэх тухай
         - Онон багийн ИНХурлаас оруулж ирсэн хүсэлтийг хэлэлцэх тухай
         - 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%