Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2014-12-26

            Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 17 дугаар  хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хуралдаж, 5 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар "Дүүргийн 2014 оны төсөвт тодотгол хийх тухай" дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, "Төсөвт зохицуулалт хийх тухай", "Ажлын хэсэг байгуулах тухай", ИТХ-ын "Нийгмийн бодлогын хорооны дарга"-ыг өөрчлөх тухай, асуудлуудыг Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ, Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж уламжлах  тухай Засаг даргын саналыг ЗДТГ-ын Гадаад харилцаа, шагнал хариуцсан мэргэжилтэн Д.Чимэддулам нар танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%