Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 11 ДҮГЭЭР /Ээлжит бус/ ХУРАЛДААН БОЛЛОО.

2014-12-29

2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буюу Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхагласаны 103 жилийн ойн энэ өдөр Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын энэ оны сүүлийн хуралдаан болох 11 дүгээр /ээлжит бус/ хуралдаан боллоо. Тус хуралдаанаар:

1. "Дүүргийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай" асуудлыг хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

Хуралдааныг хааж ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялж, олноо өргөгдсөн, бүрэн эрхт, богд хаант монгол улс байгуулагдаж, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн нь Монгол Улсын шинэ үеийн түүхийн эхлэл болсон юм. Шинэ Монгол улсынхаа түүхийг бичилцэж яваа эрхэм хүндэт төлөөлөгч та бүхэндээ баярын мэнд хүргэж байгааг минь хүлээн авна уу хэмээн хуралдаан хаасныг мэдэгдлээ.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%