Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

2014 оны "Оны Тэргүүн"-үүд тодорлоо

2014-12-31

2014 оны 12 дугаар сарын 29 нд Сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2014 онд ажил үйлс, амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан шилдгүүдээ тодрууллаа. Оны шилдгүүдийг олон нийтийн санал асуулгаар тодруулсан бөгөөд энэ удаагийн санал асуулгад нийт 109 иргэн санал өгсөнөөс
Оны онцлох хүн:

Базарханд Тогоонтөмөр

·         Энэтхэгийн Дарамсала хотоос Ганжуурын 108 ботийг сумын хийдэд залах ажлыг санаачлан зохион байгуулсан

·         ЕБС-ийн 27,28 дугаар төгсөлтийн хамт олонтой хамтран Ганжуур хурах ажлыг  амжилттай зохион байгуулсан


Оны тэргүүний ахмад

Б Бүдханд

·         Сар бүр ахмадын өдөрлөгийг амжилттай зохион байгуулж тэдэнд бүх талаар дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

·         Улаанбаатар хотод 10 ахмадыг Их тамир сувилалд хамруулсан


Оны Тэргүүний залуу

Балжинням Оюунболор

·         Сумын анхны эмэгтэй шатрын спортын дэд мастер цол хүртсэн.

·         Хэнтий аймгийн шатрын насанд хүрэгчдийн аварга

·         Аймгийн өсвөр үеийн шатрын аварга

·         Зүүн бүсийн шатрын аварга

·         Аймгуудын аварга шалгаруулах шатрын тэмцээнээс 3-р байр


Оны тэргүүний төсөвт байгууллага:
            А.Хандцоо эрхлэгчтэй 1-р цэцэрлэг
Оны тэргүүний аж ахуйн нэгж:
            Б.Баяржаргал захиралтай  "Ононгийн сүү" ХХК
Оны Тэргүүний баг:
             М.Мөнхчимэг даргатай "Барх" баг
Оны тэргүүний сурагч:
              9-р ангийн сурагч П.Отгонжаргал нар тус тус шалгарлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%