Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын дарга Д.Гансүрэн мэндчилгээ дэвшүүллээ

2015-01-05

2015 он хангирсан ирж бидэнд шинэ боломж шинэ эрч хүчийг авчирлаа.Шилэн дансны хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан төсвийн болон төслийн зарлага нээлттэй болж,Шинэ сургуулийн барилга, Хурх, Баян гол, Эгийн голын гүүр, Сумын төвийн дотор зам засвар ус зайлуулах төхөөрөмж, Ерөнхий төлөвлөгөөний зураглал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч сурган хүмүүжүүлэгч Л.Нямаа багшийн 70 насны ой, Буриад үндэсний өв соёлыг сэргээн хөгжүүлэх зорилго бүхий "ЁОХОР" үндэсний бүжгийн наадам гээд 2015 онд амжуулах ажил нэн их. Дээрхи бүхий л ажлыг нутгийн зон олон та бүхэнтэйгээ хамтдаа хийж бүтээн нэгэн оныг амжилт бүтээлээр үднэ гэдэгт итгэл төгс байна.Шинэ он бидэнд амжилтаас гадна аз жаргал эрүүл энх эвийн сэтгэл ихийн хүслийг авчрах болтугай.Шинэ оны эхний ажлын өдрийн МЭНДийг хүргэе.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%