Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролыг 2015-2020 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд санал авна

2015-01-05

    Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим 2015 оны анхны хэлэлцүүлгээ зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа орсон байна.
   Тус хэлэлцүүлэг 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09:00 цагт аймгийн ЗДТГ-ын Хурлын танхимд болох бөгөөд Дархан-Уул аймгийн Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролыг 2015-2020 он хүртэл хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд багш, мэргэжилтнүүд, эцэг эхчүүдийн саналыг авах юм байна.
    Нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, аймгийн Боловсролын газар хамтран зохион байгуулна.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%