Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэргүүлэгчдийн шинэ оны анхны хуралдаан боллоо.

2015-01-09

ИТХ-ын Тэргүүлэгчид шинэ оны анхны хурлаа хийлээ. Энэ удаагийн хуралдаанаар Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 15-р хуралдааныг 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хуралдуулахаар товлон зарлав. Мөн мал сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг 4-н төрөл дээр амжилттай өсгөж ашиг шимийг нь хүртэж яваа  Хурх багийн залуу малчин Оюуны Очирбатыг аймгийн сайн малчинд тодорхойлсон тодорхойлолтыг дэмжин материалыг холбогдох газарт нь хүргүүлэх тухай тогтоолуудыг тус тус баталлаа. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%