Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” сургалт, хэлэлцүүлэг болно.

2015-01-19

 Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, Санхүү, Төрийн сангийн хэлтэс хамтран “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Сургалт хэлэлцүүлэг энэ сарын 21-ний өдөр аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд болох бөгөөд аймаг сумын ИТХ-ын Төлөөлөгч нар хамрагдах юм байна.
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангахад төрийн байгууллага, албан тушаалтнаас гадна аймаг сумын ИТХурлын Төлөөлөгчид болон иргэдийн хяналт, оролцоо чухал үүрэгтэй учир энэ удаад хурлын Төлөөлөгч нарыг хамруулж байна. Цаашид иргэдийг мэдээллээр хангаж, оролцоог нэмэгдүүлж ажиллана гэж аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимын дарга Л.Гүнчин ярьлаа.
Иргэний Танхимаас 2015 онд тус хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилготой сургалт, хэлэлцүүлгийг улирал тутамд зохион байгуулж, жилийн эцэст үр дүнг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%