Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Төлөөлөгч нарт Шилэн дансны хуулиар сургалт явуулав

2015-01-21

     Шилэн дансны тухай хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөнтэй холбогдуулан аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхим, аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтэс хамтран аймаг, сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн дунд Шилэн дансны тухай хууль, Шилэн дансны цахим хуудсанд тавигдах, мэдээллийн агуулга, нийтлэг стандартыг тогтоох тухай журмыг танилцуулж, аргазүйн сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
   Тус хуулийн хэрэгжилтийг хангахад төрийн байгууллага, албан тушаалтнаас гадна аймаг сумын ИТХурлын Төлөөлөгчид, иргэдийн хяналт, оролцоо чухал үүрэгтэй учир дээрх сургалтыг зохион байгуулж байгаа гэдгийг нээлтийн үеэр онцолж байв.
   Хуулийн танилцуулга, Хууль хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудын талаар аймгийн ЗДТГ-ын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Б.Жаргалсайхан танилцуулж, төлөөлөгчдийн асуултанд хариулт өгч ажиллалаа.
     Сургалтанд аймаг сумын ИТХ-ын нийт 51 төлөөлөгч хамрагдлаа.
  
   Дашрамд дурьдахад: Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний Танхимаас 2015 онд тус хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилготой сургалт, хэлэлцүүлгийг улирал тутамд зохион байгуулж, жилийн эцэст үр дүнг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Х.Соёл-Эрдэнэ






Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%