Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2015-01-27

     Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны анхдугаар хуралдаан 2015 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хуралдаж, 5 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар "Тогтоол шинэчлэн батлах тухай" дүүргийн засаг даргын орлогч Л.Амарзаяа, "Дүүргийн газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх, газрын зааг, хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг тогтоолгох тухай" дүүргийн Өмч, газрын харилцааны албаны дарга Т.Мөнхбаатар, "Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө"-г батлах тухай ИТХ-ын Тэргүүлэгч, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаатар, "Дүүргийн ИТХ-ын Төсвийн задаргаа"-г батлах тухай асуудлыг ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Д.Боргио, Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж уламжлах тухай Засаг даргын саналыг ЗДТГ-ын Шагнал хариуцсан мэргэжилтэн Д.Чимэддулам нар танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%