Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн иргэдийг ажлын байраар хангав.

2015-01-27

Монгол Улсын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр иргэн  Б.Нэмэхбаяр нь131 цаг, О.Одбаяр нь 261 цаг, Ж.Батмөнх нь 300 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн байна.  
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.4 дэх хэсэг, Хууль зүйн сайдын 2013 оны А/131 дүгээр тушаалаар батлагдсан “Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэхэд хяналт тавих журам”-ын 3.10-т заасны дагуу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээний үндсэн дээр дээрх хүмүүс дүүргийн Тохижилт Үйлчилгээ ХХК-нд ногоон байгууламжийн арчилгаа, хог цэвэрлэгээ тээвэрлэлт, мөс арилгах зэрэг ажлыг гүйцэтгэн ажиллаж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%