Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ЦАГААН САР- 2015 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЖ БАЙНА

2015-01-29

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас сар шинийн баярыг тохиолдуулан  “Монголд үйлдвэрлэв, Цагаан сар-2015” үзэсгэлэн худалдааг 2015 оны 1 дүгээр сарын 28-ний өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 16-нийг хүртэл  Тусгаар Тогтнолын талбайд дүүргийн Бизнес инкубатор төв, Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газар, нутгийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.
Энэхүү өргөтгөсөн худалдаанд Архангай аймгийн Чулуут сумынхан болон бизнес эрхлэгчид өөрсдийн боловсруулсан цагаан идээгээрээ оролцож байгаагаараа онцлогтой юм.
Сар шинийн үзэсгэлэн худалдаанд хүнсний шилдэг манлай үйлдвэр Өгөөж ХК, махны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Мах маркет, Баатрууд тэнгэр ХХК, Дөрвөн шонхор хүнсний зах, Жагай санрайс зэрэг 10 гаруй компани 60 гаруй дүүргийн жижиг дунд үйлдвэр эрхлэгч 35 иргэн, аж ахуй нэгж Монголын үндэсний баяр Цагаан сард зориулсан бүх төрлийн бүтээгдэхүүнээ Нийслэлийн иргэддээ худалдан оролцож байна.
Сар шинийн баяраа тохиолдуулан үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, эрүүл аюулгүй цагаан идээгээ худалдан авахыг Нийслэлчүүддээ уриалж байна.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%