Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Албан хэрэг хөтлөлтийн сургалт боллоо.

Төрийн албан хаагчдын албан хэрэг хөтлөлт, баримт бичгийн талаарх мэдлэг, ур чадварыг дээшдүүлэх, үйл ажиллагааг тогтмолжуулах ажлын хүрээнд Нийслэлийн Архивын газрын Төлөвлөлт, арга зүйн хэлтсийн сургалт арга зүйн мэргэжилтэн Н.Оргилболд Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны ажилтнууд, хороодын Иргэний танхимын зохион байгуулагчдад “Төрийн албан хэрэг хөтлөлт” сургалтыг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн ажлыг сайжруулах, харилцан туршлага солилцуулах, улмаар өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд чухал ач холбогдолтой сургалт боллоо.

Ажилтнуудад зориулан “Төрийн албан хэрэг хөтлөлийн заавар, баримт бичгийн стандартын тухай үндсэн ойлголт” гэсэн гарын авлага тараалаа.

 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%