Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ХОЁРДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

2015-01-30

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хоёрдугаар хуралдаан 90 %-ийн ирцтэйгээр 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр боллоо.
Хуралдаанаар “Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт газрын төлбөрийн итгэлцүүрийг хэрэглэх газрын хил, зааг итгэлцүүрийн тоон утгыг шинэчлэн тогтоох тухай” Өмч газрын харилцааны албаны ахлах мэргэжилтэн Ш.Амартайван, “Хурлын ажлын албаны бүтэц орон тоонд зарим өөрчлөлт оруулах тухай” , Төлөөлөгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай, Шагнах тухай / дүүрэгт үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагаас шагналд уламжлагдан ирсэн/ асуудлуудыг  Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Ц.Алтанцацрал тус тус танилцуулагдаж дэмжигдлээ.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%