Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

суманд үйл ажиллагаа явуулж буй ААН, иргэдийнхээ санал бодлыг сонслоо

2015-02-03

1-р сарын 30-нд Тус суманд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч ААНэгж, иргэдийн явуулж буй үйл ажиллагаатай танилцах,тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой оёдолчид, үсчид, модны ААНэгжүүд, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид, Батширээт хийц хоршоо гээд бүхий л үйлдвэрлэл эрхлэгчидтэй ЗДТГ-ын холбогдох мэргэжилтнүүд 4 хэсэг болж ажиллаа. Ажлын тайланг илтгэх хуудсаар Засаг даргад тухайн өдрөө танилцуулав.

1.иргэдээс гарсан саналууд

Хүнсний худалдаа эрхэлдэг ААНэгжүүдэд тулгамдаж буй асуудал: Өдөрт 3-40 хүн үйлчлүүлдэг, 100,0-500,0 төгрөгийн орлого ордог.

Ø  Иргэдийн худалдан авах чадвар муудсан

Ø  Банкны зээлтэй зээлийн хүү өндөр

Ø  Зээлээр бараагаа татдаг, иргэд их зээл авдаг учраас мөнгөний эргэлт муу, ажилтан авч ажиллуулахаар цалинжуулж чадахаа больсон

Ø  Иргэд ажил голдог, хийж чаддаггүй,

Ø  Тамхины хууль, гялгар уутны хэрэглээ

Батширээт сүү ХХК: 10 ажилтантай нийгэм даатгал төлдөггүй, 2015 онд 3 тн ааруул үйлдвэрлэсэн. 2,1 тн аарц худалдаж аваад байна. Улаанбаатар хотод борлуулдаг. Үнэ 7000 төгрөг. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх гэхээр эргэлтийн мөнгө дутдаг.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчид:

Дэлгүүр: 2-20 хүнд үйлчилдэг, 0-200,0 төгрөгийн орлоготой.

Хоол: 5-10 хүнд үйлчилдэг 20,0-30,0 төгрөгийн орлоготой

Талх: 6-20 ш талх үйлвэрлэдэг. /37-65 ш талх/ 131100 төгрөгийн орлоготой. Тулгамдаж буй асуудлууд:

Ø  Ажлын байр, гоожин

Ø  Газрын асуудал

Ø  Ажлаа өргөжүүлэх гэхээр санхүүгийн асуудал

Ø  Зээл төсөлд хамрагдаж чаддаггүй

Ø  Хулгай их байна /мод түлээ, хогийн сав г.м/

Ø  Мах, гурилын үнэ их /гурил гологддог/

Ø  Гэрлийн мөнгө их гардаг


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%