Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХОРООД 2014 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЖ БАЙНА.

2015-02-03

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт Хорооны Засаг дарга иргэддээ ажлаа жил бүр тайлагнана гэж заасны дагуу Чингэлтэй дүүргийн хороодын Засаг дарга, Өрхийн эмнэлэг, Цагдаагийн хэсгийн байцаагч нар иргэддээ бүтэн жилийн хугацаанд хийсэн  ажлаа тайлагнаж байна.
Тайлангийн хурлаар 2014 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, үнэлүүлж байгаа төдийгүй, өнгөрсөн хугацаанд бий болсон ололт, амжилтаа бататгаж, алдаа дутагдлаа засаж сайжруулж цаашид хороо, дүүргээ хөгжүүлэх, амьдрах орчин нөхцөлөө сайжруулах чиглэлээр олон шинэ ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Үүнд иргэдийн идэвхтэй оролцоо ихээхэн чухал бөгөөд аливаа бүтээлч санал санаачилгыг хороодын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгуулан хэрэгжүүлэн ажиллах боломжтой юм. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%