Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарын сургалтанд хамрагдлаа

2015-01-29

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарт сумдын ИТХ-ын үйл ажиллагаанд анхаарах зарим асуудал, сумдын ИТХ-ын тайлан үйл ажиллагааны мэдээ бичих зөвлөмж, дүгнэх журам, ИТХ-ын үйл ажиллагаа, тогтоол шийдвэрийг нийтэд сурталчлах, иргэний танхимын үйл ажиллагаа,архив бичиг хэргийн стандарт, тогтоол шийдвэрийн хэрэгжилт тооцох, үр дүнгийн гэрээний үнэлгээ гэрээ байгуулах дүгнэх зааварчилгааны талаар зохион байгуулсан сургалтад Номгон сумын  ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Б.Булгамаа оролцлоо. 
Сумдын ИТХ-ын 2014 оны ажлын үнэлгээгээр Номгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 3-р байранд орсон амжилттай байна. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%