Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг " гаргах сургалт зохион байгуулагдлаа

2015-02-06

2015 онд сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөөний дагуу 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр авлигын эсрэг хууль, нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолыг зохицуулах, ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг орон нутагт сурталчлах,"Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлэг "-ийг хулийн хугацаанд хэрхэн үнэн зөв бөглөх талаар сургалтыг ИТХ-ын ажлын албаны ажилтан Б.Ууганбаяр, ЗДТГ-ын дарга Б.Эрдэнчимэг нар зохион байгууллаа. энэхүү сургалтанд 2012 оны 04 дүгээр сарын 25-ний өдрийн Монгол улсын Их Хурлын байнгын хорооны дугаар №5 тоот тогтоолын хавсралтанд заагдсан албан тушаалтан хамрагдсан болно.



Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%