Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Архангай аймгийн 9-н алдартан тодорлоо.

2015-02-10

“Архангай амьдрал” сонины редакцаас жил болгон "9 алдартан" санал асуулгыг сарын хугацаатай зохион байгуулж, иргэд  уншигчдын олонхийн саналаар тодруулдаг билээ. Өнөөдөр 2014 оны буюу Модон Морин жилийн 9 алдартан тодорлоо.

  1.      Төр захиргааны салбарт Батсуурийн Батжаргал /Цэнхэр сумын Засаг дарга/
  2.      Спортын салбарт Чойжоосүрэнгийн Энхболд /Төвшрүүлэх сумын ЕБСургуулийн Биеийн тамирын багш/
  3.      Улс төрийн салбарт Гончигийн Чулуунбаатар /Аймгийн ИТХ-ын төлөөлөгч/
  4.      Банк, санхүүгийн салбарт Энхтайваны Соёлмаа /Төрийн банкны Архангай дах салбарын захирал/
  5.      Хөдөө аж ахуйн салбарт Батсуурийн Баярмагнай /Малчдын холбооны тэргүүн/
  6.      Эрүүл мэндийн салбарт Дашбалжирын Галбадрах /Өгийнуур сумын Хүн эмнэлгийн их эмч/
  7.      Соёл урлагын салбарт Агаановын Ундармаа /Аймгийн номын сангийн мэргэжилтэн/
  8.          Банк, санхүүгийн салбарт Цэрэндоржийн Отгон-Оюун /Эрдэнэбулган сумын 3-р сургуулийн нягтлан бодогч/
  9.      Боловсролын салбарт Нацаг-Юмын Энхгэрэл /Амйгийн Боловсролын газрын мэргэжилтэн/

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Чулуунбаатар улс төрийн салбарт, Б.Батжаргал Төр захиргааны салбарт тус тус тодорсон бөгөөд хоёр төлөөлөгчдөө аймгийн ИТХТ-ийн ажлын албанаас баяр хүргэж, ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 41
40 / 98%
1 / 2%