Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлэг боллоо.

2015-02-11

2015 оныг экологийн боловсролыг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан сумын иргэний танхимд усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө боловсруулах хэлэлцүүлгийг ЗДТГ, Онон голын сав газрын захиргаатай хамтран зохион байгууллаа. хэлэлцүүлэгт төрийн болон төрийн бус байгууллага, ойн нөхөрлөлийн холбоо, нөхөрлөлүүдийн гишүүдийн төлөөллийг хамруулсан 26 иргэн оролцож төлөвлөгөөнд тусгах саналаа илэрхийллээ. мөн БОХУБайцаагч  Б.Мөнх-очир экологийн боловсролыг дэмжих жилийн хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө, Л.Энхтөвшин "Батширээт" сум дундын ойн ангийн 2014 оны ажлын тайлан, ОГСГЗ-ний мэргэжилтэн О.Мөнх-оргил 2015 оны гадаргын усны нөөцийн менежментийн төлөвлөгөө, мэргэжилтэн Б.Уранбилэг 2015 оны экологи ойн талаар хийх менежментийн төлөвлөгөөг тус тус танилцуулав.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%