Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нутгийнхаа буурлуудад хүндэтгэл үзүүллээ

2015-02-12

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва сар шинийн босгон дээр нутагтаа ирж, аймгийн Нутгийн захиргааны ордонд  Эрдэнэбулган сумын ахмадуудыг баг багаар нь хүлээн авч уулзан, ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлж, гарын бэлгээ гардууллаа.

Гишүүнийтэйгээ уулзсан буурай нарын маань нүүрэнд нь баярын мишээл тодорсон, сэтгэл өндөртэй харагдаж байлаа.

Тус уулзалтын далимаар удаан уулзалдаагүй ахмадууд өөр хоорондоо хол ойрыг хууч хөөрч, мэнд усаа мэндэлцсэн сайхан өдөр байлаа.

Нутгийн захиргааны ордон маань гишүүнтэйгээ уулзах сэтгэл өвөртлөн яаран ирсэн ахмадуудынхаа хөлд дарагдаж байгаа харагдлаа.


АХМАДУУДЫН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ ТЭТГЭВЭРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ ӨГНӨ ҮҮ. Дараах холбоосыг дарна уу. https://petition.parliament.mn/ Тайлбар: Ахмад настны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж амьжиргааг дэмжих тэтгэвэрийн зээлтэй ахмадуудын зээл авах бололцоог чөлөөтэй олгож тэтгэвэрийн доод хэмжээг шинэчлэн тогтоож нэмэгдүүлэх

санал өгсөн: 3
3 / 100%
0 / 0%