Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сайн үйлсийн аян

2015-02-16

Өнгөрсөн Баасан гараг буюу 2-р сарын 13-нд "ИТХ,ЗДТГ-ын залуучуудын зөвлөл" сайн үйлсийн аяныг өрнүүллээ. 17-р жарны хөхөгчин хонь жилийн сар шинийн баярыг угтан Норовлин багийн иргэн өндөр настан Д.Пүрэв гуайд цагаан сарын хэвийн боов, бууз болон бусад хүнсний зүйлсийг бэлэглэн түлээг нь бэлтгэн өглөө. Энэхүү ажлыг зохион байгуулахад зүсвэрийн хөрөө рамнаас гарсан зах банзыг үнэгүй хандивласан "сайхан булаг хана" ХХК-ын захирал Д.Энхтүвшин, түлээний модоо буулгахад унаагаар тусалсан Д.Батбаяр нарт залуучуудын зөвлөлийн хамт олны зүгээс талархал дэвшүүлье.


Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%