Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Тэргүүлэгчид хуралдлаа

2015-02-16

Номгон сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн  дугаар хуралдаан 2015.02.16-ний өдөр хуралдаж дараарь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. 
- ИТХ-ын ээлжит бус 10 дугаар хуралдааныг 2015.02.27-ний өдрийн 09.00 цагт сумын Соёлын төвд нээлттэй хуралдуулахаар боллоо. 
- 2015 онд Цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн нэрсийг баталлаа. 
- ЕБС-ийн багш А.Бадамцэцэгийг Монгол Улсын Хөдөлмөрийн хүндэт медальд тодорхойлох саналыг дэмжлээ. 
- Номгон сумын хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг уламжлалт морины уралдааныг Мөнгөн морь уралдаан хэмээн нэрлэж тус уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэлээ. 

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 53
51 / 96%
2 / 4%