Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИТХ-ын ээлжит 16-р хуралдаан боллоо

2015-02-17

2015 оны 02 дугаар сарын 16.
17-р жарны модон морь жилийн  сүүлийн хуралдаан болж дараах асуудлуудыг хэлэлцлээ.

1.   Төсвийн тодотгол хэлэлцэх тухай

2.   ОНХСангийн тодотгол хэлэлцэх тухай

3.   ЭМТөвийн тайлан хэлэлцэх тухай

4.   Нөхөрлөлүүдийн тайлан сонсох тухай

5.   Бусад

Төсвийн төсөл, ОНХСангийн хөрөнгөөр хийгдэх ажлын эрэмбийг ЗДТГ-ын санхүүгийн албаны дарга Б.Оюунчимэг танилцуулан хурлын төлөөлөгчид хэлэлцэн баталлаа. Сумын ЭМТ-ийн  эрхлэгч Я.Отгочимэгийн танилцуулсан тайланг хэлэлцээд хангалттай сайн хэрэгжсэн гэж дүгнэлээ. Мөн онон багийн Онон харуул нөхөрлөлийн тайланг хэлэлцээд хангалттай гэсэн үнэлгээ өглөө. Хурлын үеэр  хамгийн ахмад настай төлөөлөгч З.Шагдарсүрэнд ИТХ-ын ажлын албанаас хүндэтгэл үзүүлэн тавгийн еэвэн алд цэнхэр хадгийн хамт өргөн барьлаа.

Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%