Архангай аймаг

Архангай аймаг

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ, ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАРТ АЖИЛЛАЖ БАЙСАН АХМАДУУДАА ХҮНДЭТГЭЛЭЭ

2015-02-14

Хөхөгчин Хонин жилийн сар шинийн баярыг угтан, энэ сарын 15-ны Ням гарагт Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан ахмад буурлуудаа дүүргийн удирдлагууд Улсын Драмын Эрдмийн Театрт хүлээн авч хүндэтгэл үзүүлэв.
Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Ахмадын хорооны дарга А.Зул нар оролцлоо. Дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ,Засаг дарга Д.Ганболд нар ахмадууддаа хандан мэндчилгээ дэвшүүлж, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат 2014 онд дүүрэгт бүтээн байгуулагдсан болоод 2015 онд хийгдэх ажлуудын талаар товч мэдээлэл өгөв.
Ахмадын хорооны дарга А.Зул “1992 онд Чингэлтэй дүүрэг байгуулагдахад баг болж , дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан ахмадуудаа хараад бахархаж байна. Бидэнтэй хамт ажиллаж байсан залуучууд өнөөдөр дүүргээ удирдаж явна. Хэдийгээр саяхан мэт санагдавч 20 гаруй жил өнгөрчээ” хэмээн дурсамжаасаа хуваалцлаа. Төгсгөлд нь дүүргийн удирдлагууд ахмад ажилтнууддаа дурсамжийн ном, гарын бэлэг гардуулав.










Мал эмнэлгийн ажил үйлчилгээний хөлсний үнийн талаар саналаа өгнө үү. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 “Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. Үүнд: Архангай аймгийн Мал эмнэлгийн газар орон нутгийн санхүүжилтээр хийгдэх мал эмнэлгийн үйлчилгээний жишиг үнийг шинэчлэх төслийг холбогдох эрх бүхий байгууллагад хүргүүлэхээр ажиллаж байна. Иймд мал эмнэлгийн үйлчилгээний нэгж болон эрх ашигт нөлөөлөх талуудыг захиргааны хэр хэмжээний актын төсөлд санал өгч хамтран ажиллахыг хүсье.

санал өгсөн: 52
51 / 98%
1 / 2%